Морин хуур монголынх

Эртний хятад дахь Тан улсын хөгжмийн ойллого бичигт монголын хөгжмийн тухай бичсэн нь: Кай Юаны 24-р онд Монголын хөгжмийн аймгийг танхим дор дэвшүүлэн хэрэглэв хэмээсэн ба монголын хөгжим болвоос цөм морин дээрх дуу болмой гэх зэргээр монгол хөгжмийн тухай олон зүйл дурдсаныг үзвэл Монголын үндэсний хөгжим нь Тан улсын үеэс их л өмнө нэлээд хөгжсөн байжээ.
Хожим Их Монгол улсын Өгөөдэй хааны 16-р онд "төрийн ятга аравыг үйлдүүлсний дотор нэг чавхдаст хөгжим, гурван чавхдаст, таван чавхдаст,долоон чавхдаст, есөн чавхдаст хөгжим т...
Баруун монголд ихэд дэлгэрсэн чавхдаст хөгжмийн нэг төрлийг Ааган /аяган/, Икэл, Дааган, Давсган гэх мэтээр нэрлэдэг нь тэдгээрийг их, бага, дунд гарын гэж байдгаар нь ийнхүү нэрлэсэн бололтой. Бүтцийн хувьд цар, иш, толгойн хэсгээс бүрдэнэ. Их төлөв нэг юмуу хоёр чавхдастай байдаг ажээ. Чавхдасыг малын шөрмөс, нарийн торгон утас, сүүлийн үед сатуркаар хийх болсон байна. Мөн хялгасаар ч хийх нь бий. Хөгийн хувьд их төлөв дөрөвц, тавцын хөгөөр хөглөгддөг. Тоглохдоо их төлөв долоовор, эрхий хуруугаар товшин тоглодог. 



