Дууны үг
Аавдаа би хайртай
Үг. Х. Чилаажав Ая. С. Ишхүү
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Нэг л өдөр миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан од...
Баруун монголд ихэд дэлгэрсэн чавхдаст хөгжмийн нэг төрлийг Ааган /аяган/, Икэл, Дааган, Давсган гэх мэтээр нэрлэдэг нь тэдгээрийг их, бага, дунд гарын гэж байдгаар нь ийнхүү нэрлэсэн бололтой. Бүтцийн хувьд цар, иш, толгойн хэсгээс бүрдэнэ. Их төлөв нэг юмуу хоёр чавхдастай байдаг ажээ. Чавхдасыг малын шөрмөс, нарийн торгон утас, сүүлийн үед сатуркаар хийх болсон байна. Мөн хялгасаар ч хийх нь бий. Хөгийн хувьд их төлөв дөрөвц, тавцын хөгөөр хөглөгддөг. Тоглохдоо их төлөв долоовор, эрхий хуруугаар товшин тоглодог. 
