Ятга

2011-04-04,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Ятга

Чавхдаст хөгжмийн хамгийн түрүү үеийнх нь ятга хөгжим юм. 5 мянган жилийн тэртээ, Жагарын хаан Раваана ганц утастай, хөвчит нумаар хөрөөдөж, дуу гаргах санаа сэдсэн нь түүхэн явцад хэлбэр маяг нь өөрчлөгдсөөр өнөөгийн ятгын хөгжилд хүрэх замыг нээж өгсөн ч байж мэднэ гэсэн таамаглал бий гэдэг.
Хубилай хааны үе /1250 он/ хөгжмийн хороо байгуулах болоход, олон хөгжим орсны дотор төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжим нэр заагдан оржээ. /Г. Бадрах/ Мөн 500 жилийн тэртээ зохиогдсон гэдэг Жангарын туульд: “ Ерэн нэгэн чавхдастай, өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов “гэжээ. /Жангарын үлгэр 15-р хуудас / Ийн үзвэл энэхүү ятга хөгжим судар бичиг үлгэр домогоос үүдэлтэй нэн эртний хөгжим юм.

Ятга хөгжмийн бүрэц. Сурвалж бичигт ятга нь уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэжээ. Эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. 13 тэвхтэй, тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндасаар эрчилж хийсэн 13 утас нь бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгарамжийг тогтоож өгнө. Өнөөгийн түгээмэл хэрэглэж байгаа ятга нь бага наймцын соль-оос 3-р наймцын ре хүртэл чинээгээр дуугарах хүчин чадалтай.
Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам тунгалаг, уянгатай учир аргал болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax