Шударга

2011-04-04,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Шудрага

Толь бичигт шудрагыг шулуун тэгш, эгц гэсэн санаагаар бичсэн байна. Үүнээс үзвэл урт шулуун хөгжим гэсэн утгыг илэрхийлнэ. Шудрага хөгжим маш эртний түүхтэй, монгол үндэсний хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Энэ хөгжим бүүр Өгөөдэй хааны үеэс Тогоонтөмөр хааны үед монгол хөгжмийн зэмсэг үсрэнгүй хөгжиж байсан үед байсныг бодоход, эртний түүхтэй хөгжим юм. 15 дугаар зууны үед Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэж байсан хөгжмийн дотор энэ хөгжмийн тухай перс сурвалж бичигт “шидургуй” нэрээр тэмдэглэж байсныг бодоход, 6 зуун гаруйн тэртээгээс бий болсон бололтой.

Шудрага хөгжим нь толгой, иш, цар гэсэн тууш гурван зангилаан дээр тогтсон чих /хөг тохируулагч /, утас, дээд доод тэвх /утсыг хөндийрүүлэгч/, утсыг уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэл болдог. Түүхэн явцад, шудрага нь 4, 3, 2 утастай байжээ. Орчин үед 3-н утастай болсон ажээ.

Хөг чилх чинээ/багтаамж/ Хөглөгөөний хувьд ардын гэж нэрлэгддэг бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг байсан бол өнөө үед соль-ре-соль –оор хөглөгдөж байна. Шудрагын дуугарах ерөнхий хүчин чадал /цараа/ нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын /октавын/ соль хүртэл дуугарах чинээнд байна. 3-н наймц дугарч байгаа нь энэхүү хөгжим өргөн цар хүрээтэйг гэрчилнэ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй найрсан тоглогдох боломжтой, сэргэлэн цоглог өнгө аястай хөгжим юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Гарчиггүй
I was shocked but you are sexy Can we both have sex? 😶😶😏😏
бичсэн Уламбаяр (зочин) цаг: 21:04, 2022-05-22 | Холбоос | |
Гарчиггүй
Гоё юм
бичсэн Уламбаяр (зочин) цаг: 18:49, 2022-05-22 | Холбоос | |
Гарчиггүй
Энэ яг үнэн үү? Би энэ мэдээллээр илтгэл хийж болох уу?
бичсэн Уламбаяр (зочин) цаг: 18:49, 2022-05-22 | Холбоос | |
Баярлалаа
Их гоё юм аа.баярлалаа
бичсэн ★Mi♥Nyo★ MJM (зочин) цаг: 22:58, 2012-02-10 | Холбоос | |



:-)
 
xaax