Товшуур хөгжим

2011-04-05,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Товшуур хөгжим

Aagan tovshuurБаруун монголд ихэд дэлгэрсэн чавхдаст хөгжмийн нэг төрлийг Ааган /аяган/, Икэл, Дааган, Давсган гэх мэтээр нэрлэдэг нь тэдгээрийг их, бага, дунд гарын гэж байдгаар нь ийнхүү нэрлэсэн бололтой. Бүтцийн хувьд цар, иш, толгойн хэсгээс бүрдэнэ. Их төлөв нэг юмуу хоёр чавхдастай байдаг ажээ. Чавхдасыг малын шөрмөс, нарийн торгон утас, сүүлийн үед сатуркаар хийх болсон байна. Мөн хялгасаар ч хийх нь бий. Хөгийн хувьд их төлөв дөрөвц, тавцын хөгөөр хөглөгддөг. Тоглохдоо их төлөв долоовор, эрхий хуруугаар товшин тоглодог.

Товшуурын дуугарах өнгө аяс нь царны зузаан нимгэн, бүрээсны материалаас шалтгаалан цөлдөндүү огцом дуугарна. Энэ нь бас царны бүрээснээс ч шалтгаална. Царны бүрээсийг могойн арьс, ямааны цавьны нимгэн арьс, үхрийн үнхэлцэгний хальсаар ч хийх явдал байжээ. Баруун монголын олон ястны дунд дэлгэрэхдээ ааган, хилдүүр, бөөрөнхий, дөрвөлжин, хун, чандмань, янгир гэх мэтээр өөр өөр нэрээр нэрлэгдэн хэрэглэгдэж  байсан байна. Зарим газар Янгир, Гибэр мэт сонин сонин нэртэй байжээ. Товшуурыг үлгэр хэлэх, тууль хайлах зэрэгт голлон хэрэглэхээс гадна, өдгөө бас гагцаар буюу бусад цөөхүүл хөгжимтэй найруу хамсран магтаал аялахад ашигладаг байна.
 
Daagan tovshuur

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax