Морин хуур МОНГОЛЫНХ

2011-04-05,

Жинхэнэ Монгол хөгжмийн зэмсэг...

Морин хуур монголынх



Эртний хятад дахь Тан улсын хөгжмийн ойллого бичигт монголын хөгжмийн тухай бичсэн нь: Кай Юаны 24-р онд Монголын хөгжмийн аймгийг танхим дор дэвшүүлэн хэрэглэв хэмээсэн ба монголын хөгжим болвоос цөм морин дээрх дуу болмой гэх зэргээр монгол хөгжмийн тухай олон зүйл дурдсаныг үзвэл Монголын үндэсний хөгжим нь Тан улсын үеэс их л өмнө нэлээд хөгжсөн байжээ.

Хожим Их Монгол улсын Өгөөдэй хааны 16-р онд "төрийн ятга аравыг үйлдүүлсний дотор нэг чавхдаст хөгжим, гурван чавхдаст, таван чавхдаст,долоон чавхдаст, есөн чавхдаст хөгжим тус бүр хоёр болжээ" хэмээснээс үзэхэд Их Монгол гүрний үед Монголд чавхдаст хөгжим ихэд дэлгэрсэн байжээ.

Мөнх хааны 2-р онд хөгжмийн тусгай хороог байгуулж, хөгжимчний өмсөх ёслолын хувцас малгай, жагсаалын хэрэгсэл зэргийг үйлдүүлж, хөгжимчдийг сурган бэлтгэдэг болжээ.

Юан улсын үед бүх хөгжмийн зэмсгийг найман аймаг болгон хувааж байсан. Үүнд

1. Төмөрлөг аялгуугийн аймаг

2. Чулууны аялгууны аймаг

3. Чавхдасны аялгууны аймаг

4. Хулсны аялгууны аймаг

5. Халугийн аялгууны аймаг

6. Шороон аялгууны аймаг

7. Ширийн аялгууны аймаг

8. Модны аялгууны аймаг орно. Үүнд гагцхүү төмөрлөг хөгжим 10 зүйлээр хуваагддаг байжээ.

Тан улсын дүрс бичгээр пипа хэмээсэн хөгжим нь жинхэнэ нүүдэлчин монголчуудын үндэсний хөгжим бөгөөд энэ одоогийн морин хууртай нэгэн төрлийн хөгжим бөгөөд түүнийг чавхдахуй дор пид пид хэмээн дуугарах учир пипа хэмээн нэрлэсэн ба Хан улсын үед хүннү нар хэрэглэж байсан гэж хятад сурвалжид дурджээ.

Морин хуурыг анхандаа айрагны хутгуурыг ширлэж хялгас татаж хэрэглэсэн бөгөөд "Шанага хуур" гэж нэрлэж байжээ.

Одоо ч шанага хуур бий бөгөөд түүхэнд хэрэглэсэн бүхэн нь шанага хуур гэж нэрлэж байсан ба анх Зүүн монголоос гарсан гэжээ.

Хоёр хялгасан чавхдасын бүдүүнийг арга ба нарийнийг билэг хялгас гэнэ. Бүдүүн хялгасыг азарга адууны сүүлээр, нарийн хялгасыг гүүний сүүлээр хийжээ. Морин хуур тийнхүү эрт цагт гарсан боловч үүнийг төрийн ёслолд хэрэглэж байсангүй. Зөвхөн  найр наадмын хөгжим болж байсан учир Их Юан улсын түүхэнд төдийлэн дурдаж байсангүй.

Эво Ян гэдэг хүний зохиосон шүлэгт "Морин хуур бол зүүн монголоос гаралтай хөгжим бөгөөд тэр нутгийн хүн сонсвол нүднээс нь нулимс гармой" гэжээ.

Морин хуур нь хоёр тохой таван ямхаас, дөрвөн тохой хүртэл урт ба доороо өргөн дээрээ нарийн цартай, түүний нүүрийг ширлэж, арыг нь нүхтэй нимгэнгүй арьсаар хэдэн арван ширхэг хялгасаар нэг мөсөн болгомой. Хөвчинд давирхай түрхэж гигилдэхэд нарийн бүдүүн дунд гурван эгшгийг гүйцэд гаргах тул монголын эртний урт эгшигт дууг тоглохуй дор түүнийг давах хөгжим үгүй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
бичсэн Байхгүй (зочин) цаг: 22:37, 2024-03-12 | Холбоос | |
Сэтгэгдэл
бичсэн Байхгүй (зочин) цаг: 22:22, 2024-03-12 | Холбоос | |



:-)
 
xaax