Дууны үг

2011-05-01,

Аавдаа би хайртай
Үг. Х. Чилаажав   Ая. С. Ишхүү

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
            Шар наран улам улам алслаад
            Саяхан ногоон байсан өвс навч гандаад
            Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
            Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Нэг л өдөр миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан од...

Дуугаа дуульяа

2011-04-18,

Хорвоод ганцхан ээждээ
Үг С.Оюун Ая Ц.Чинзориг
 Наран наадавч харламгүй
 Насны салхитай үсийг чинь
 Ариун гангын усаар угааж
 Ачийг тань нэг хариулахсан
 
 Гургалдай дуулавч толиймгүй
 Цагийн сүүдэртэй магнайг чинь
 Мянган шөнө алгаараа дулаацуулж
 Сэтгэлийг тань нэг баярлуулахсан
 
 Томоогүй явж боллоо ээжэээ
 Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
 Хорвоод намар ирдгийг мартсан
 Хонгор хүүгээ уучлаач ээжээ
 
 Цурамгүй хонуулсан үеэ
 Цэцэг болгон өргөе ээжээ
 Зул цэцэг шиг залуу нас
 Зуу наслах илч хайрлаг ээ

...

Морин хуурын эгшиглэн

2011-04-06,

Монголын үндэсний хөгжмийн чуулга

2011-04-05,

Товшуур хөгжим

2011-04-05,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Товшуур хөгжим

Aagan tovshuurБаруун монголд ихэд дэлгэрсэн чавхдаст хөгжмийн нэг төрлийг Ааган /аяган/, Икэл, Дааган, Давсган гэх мэтээр нэрлэдэг нь тэдгээрийг их, бага, дунд гарын гэж байдгаар нь ийнхүү нэрлэсэн бололтой. Бүтцийн хувьд цар, иш, толгойн хэсгээс бүрдэнэ. Их төлөв нэг юмуу хоёр чавхдастай байдаг ажээ. Чавхдасыг малын шөрмөс, нарийн торгон утас, сүүлийн үед сатуркаар хийх болсон байна. Мөн хялгасаар ч хийх нь бий. Хөгийн хувьд их төлөв дөрөвц, тавцын хөгөөр хөглөгддөг. Тоглохдоо их төлөв долоовор, эрхий хуруугаар товшин тоглодог.

Товшуурын дуугарах өнгө аяс нь ...

Хуучир

2011-04-05,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Хуучир

Хуучир хөгжим нь монгол ардын үндэсний чавхдаст, хилт хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Хөгжим судлаач Г.Бадрах монгол хөгжмийн түүх номондоо, "Хи" аймгийн хүн үйлдсэн гэжээ. Энэ "Хи" гэдэг нь эртний Дорнот монголын "Кидан" угсааны нэг аймгийн нэр байсан бололтой. Хуучир олон янзын нэртэй.
Үүнд: Төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Хотхойд , дархад зэрэг умарт монголынхон "Хялгасан хуур", "Бисанз", Дорнод монголын үзэмчин "Аралт хуур", "Жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур", хорчин "Хорае", өрнөд монгол...

Ятга

2011-04-04,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Ятга

Чавхдаст хөгжмийн хамгийн түрүү үеийнх нь ятга хөгжим юм. 5 мянган жилийн тэртээ, Жагарын хаан Раваана ганц утастай, хөвчит нумаар хөрөөдөж, дуу гаргах санаа сэдсэн нь түүхэн явцад хэлбэр маяг нь өөрчлөгдсөөр өнөөгийн ятгын хөгжилд хүрэх замыг нээж өгсөн ч байж мэднэ гэсэн таамаглал бий гэдэг.
Хубилай хааны үе /1250 он/ хөгжмийн хороо байгуулах болоход, олон хөгжим орсны дотор төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжим нэр заагдан оржээ. /Г. Бадрах/ Мөн 500 жилийн тэртээ зохиогдсон гэдэг Жангарын туульд: “ Ерэн нэгэн чавхдастай, өндөр м...