Цуур

2011-04-12,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Цуур хөгжим

Mahir tsuurХүнүүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжим мөн л баруун Монголд үлэмж дэлгэрсэн бололтой. Энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан бол, ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уян...

Клисандо нь монголын үндэсний хөгжмийн шинэ урсгал

2011-04-06,

Ёочин буюу Янчир

2011-04-01,
Үндэсний хөгжмийн зэмсэг


Янчир /ёочин/

Монгол ардын үндэсний хөгжийн нэг төрөл зүйл нь янчир хэмээх хөгжим юм. Орчин үед хүмүүс голдуу ёочин хэмээн нэрлэж байгаа ч жинхэнэ монгол нэр нь янчир юм. Ёочин гэдэг нь хятад гаралтай нэр ажээ. Судар бичигт янчирыг Уйгараар дамжиж, дундад азиас монголд орж ирсэн гэж тэмдэглэсэн байна./Ж. Бадраа / Олон улсын хөгжмийн нэвтэрхий толь бичигт дурдсанаар янчир маягийн төрөл хөгжим нь дээр үед дундад азид  “Сантур” нэрээр гүрж, армен зэрэг оронд гарч байснаа, улмаар энэтхэг орноор түгэн дэлгэрчээ. Нөгөө нэг төрөл хөгжим нь эртний сири улсад 19-зуунд бий...